ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох шийдвэрийг СЕХ-нд хүргүүллээ.
Энэ талаар тэрбээр "МАН-ын сонгуулийн төв штабаас хоёр өдрийн өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбоотой мэдэгдэл хийж байсан. МАН-аас нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг сонгуулийн штабтай гэрээ байгуулан ажиллаж байсан О нь гэгч нь гэмт хэрэгт холбогдсон тул нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ СЕХ-нд хүргүүлж байна" гэв.
Сэтгэгдэл (9)