УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн "явахгүй" ритингийг Х.Баттулга, Ж.Батзандан, Б.Ариун-Эрдэнэ нар улам унагааж байна.
Төмөр замыг гацааж, танкны үлгэр зохиож, овоолсон шороо, өр хоёроор монголчуудыг булсан Х.Баттулгыг улс төрөөс бүр мөсөн "явуулах эрх бас боломж" Хойд бүсийнхэнд буй. Тэр "арми"-аа бүрдүүлэхийн тулд Б.Ариун-Эрдэнэ болон бусад хүмүүсийнхээ "уяаг суллаж", парламентад хүчээ зузаатгахаар бэлтгэж байгааг анзаарууштай. Ерөнхийлөгч асны эрх мэдэлд ханаж цадаагүйн лай ланчиг ирээдүйг бүрхсэн нь дэгс ч зүйл бус.
Түүнд ичих булчирхай байсан бол 10 гаруй жилийн өмнө гацаасан төмөр замаа санаж, монголын төрд эргэн ирж, хоолойгоо шахаж зогсохгүй байлаа. Бүрэн эрхийн төлөөх улайрал, халуурлаараа тэр өөрийгөө бас өөрийн хүмүүсээ хууль тогтоох дээд байгууллагад оруулахыг завдаж байна.
Хойд бүс урваач, шарваачдын орогнох газар, улс төрийн эрх горилох ганц итгэл болжээ. Нам сольж намирсан, шударга бустай тэмцэнэ гээд өөрөө 12 тэрбум гаруй төгрөгийн хэрэгт холбогдчихсон Ж.Батзанданд найдах юу байна. Тэр монголын төрд юу хийсэн бэ, бодох цаг...ШИНЭ нам байгуулж АН-ын хүчийг сулруулан МАНАН-д уусаж зогссон хүнийг Ж.Батзандан л гэдэг.
Төрөөс явж чадахгүй, эрдэнэсээ үлдээсэн хүн шиг эргээд байгааг нь гайхах ч багадна.
Энэ мэт "улс төрийн цагаач, төрд хэрэггүй хүмүүс"-ийг Хойд бүсийнхэн дэмжих болов уу. Монголын хөгжилд нэмэр биш нэмээс болсон Х.Баттулга тэргүүтнүүдийн гар, хөлийг туших эсэх нь сонгогчдын сонголтын асуудал болоод байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)