МАН-ын сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн нэр дэвшигчээс эргүүлэн татах асуудлаар улс төрийн шийдвэрийг гаргасан. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Туйлын их харамсаж байна. Би улс төрийн ёс зүйг баримталж, Монгол хүний жудгийг сахиж сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл Ардчилсан намын дараг Л.Гантөмөр намайг ичгүүр сонжуургүйгээр аллагад гүтгэж байна. Энэ их уй гашууг ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг Монгол хүний хувиар шаардаж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нийт нэр дэвшигчдэдээ шудрагаар өрсөлдөхийг хүсч байна.
Хоёр тохиолдолд нэр дэвшигчийг татах асуудал яригддаг. Нэгт, нэр дэвшигч нас барсан тохиолдолд, хоёрт, шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд холбогддог.
Сонгуулийн сурталчилгаагаа үргэлжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (7)