АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өвөрхангай аймгийн Сант суманд 6-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх маань намын байрныхаа үүдэнд бусдын гарт амиа алдлаа. Хэвлэлүүдээр янз бүрийн мэдээлэл гарч байна.
Өвөрхангай аймгийн АН-ын хорооноос бодит мэдээллийг тодрууллаа. Миний хувьд Өвөрхангай аймгийн АН-ыг найман жил удирдсан. Миний удирдлага дор сумын АН-ын хорооны даргаар хоёр удаа, ИТХ-д гурван удаа сонгогдсон, ИТХ-ын даргаар ажиллаж, ардчиллын төлөө 20 гаруй жил зүтгэсэн журмын нөхөр маань МАН-ын ухуулагчийн гарт амиа алдлаа.
Бид сонгууль эхлэхээс өмнө МАН-ын удирдлагуудад шударга сонгууль явуулахыг шаардаж, сануулсаар байсан. Тойргуудад ажиллахдаа “Хоёр нам үзэл бодлын ялгаатай, зөвхөн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа шүү. Шударгаар өрсөлдье” гэж ухуулагч бүрдээ хэлсэн. 20 гаруй ухуулгын байраар орж уриалсан.
Мөн МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэ тантай авилгалын чинь асуудлаар мэтгэлцэхэд бэлэн байна. С.Оюун-Эрдэнэ ээ, улс төрийн өөр үзэл бодолтой байсныхаа төлөө хэн нэгний аминд хүрэхгүй байхыг намынхаа гишүүддээ анхааруул” гэв.
Сэтгэгдэл (17)