УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабын ухуулагч О хүний амь хөнөөсөнтэй холбогдуулаад МАН түүнийг эгүүлэн татаж буйгаа дөнгөж сая мэдэгдсэн.
Гэсэн ч Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг эгүүлэн татах тухай зүйл заалт байхгүй, дөрвөн үндэслэлээр хасаж болох ч Нам нь эгүүлэн татах гэсэн үндэслэл хуульд байхгүй юм.
Өөрөөр хэлбэл, МАН хангайн бүсэд нэр дэвшсэн Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эгүүлэн татлаа хэмээж байгаа ч саналын хуудас дээр түүний нэр бичигдэнэ, сонгогчид ч түүнийг дэмжиж санал өгөх нь нээлттэй гэсэн үг юм. Сонгуулийн тухай хуулиар бол аль нэг нам нэр дэвшигчээ эгүүлэн татах, саналын хуудаснаас авах эрх байхгүй.
Дашрамд дурдахад УИХ-ын сонгуулийн саналын хуудас эхнээсээ хэвлэлтээс гарч байгаа бөгөөд Хангайн бүс буюу нэгдүгээр тйоргийнх хамгийн түрүүнд хэвлэлтэд орсон тухай эх сурвалж мэдээлж байна. Нам нь ёс зүйн хариуцлага хүлээлгэж нэр дэвшигчээ эгүүлэн татах энэ кэйс хуульчдын дунд маргаан үүсгээд эхэлсэн бөгөөд энэ тохиолдолд нэр дэвшигч сурталчилгааны кампанит ажлаа л зогсоохоос өөрөөр гарц гаргалгаа байхгүй хэмээж байна.
А.Болд
Сэтгэгдэл (8)