Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улс төрийн уур амьсгал орсон, сонгууль дөхсөн үед аймаг орон нутгийн хэмжээнд шат шатны байгууллагуудын үйл ажиллагаа доголдохгүй байх, энэ тэнд нэр дэвшигчдийг дагаж яваад ажлаа алдагдуулахгүй байхтай холбоотой онцгой анхааруулгыг өгсөн. Бүх аймаг орон нутгийн хэмжээнд үерийн эрсдэлээс хамгаалах штабууд ажиллаж байгаа. Мөн нийслэл эрсдэл өндөр байгаа учраас гамшгийн түвшинг шар түвшин рүү шилжүүлж, 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Он гараад осол гэмтлээр нас барсан иргэдийн 44 хувь нь үер, усны аюулаас болсон осол гэмтэл байна.
Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны бат бөх чанар, бүтэц хийцлэлийн талаар ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид лабораторид шинжилгээ хийж, дүгнэлтээ УОК-той хуралдаад мэргэжилтнүүд өөрсдөө танилцуулсан. Мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “ 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан.
Тийм учраас уг дүгнэлтийг үндэслэж УОК байр ашиглах боломжгүй учраас буулган шинэчилж, дахин барих эсвэл байрыг өөр газар руу нүүлгэх гэсэн шийдвэрийг НОБГ нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Харин иргэд нь өөрсдөө засаж орох хүсэлт нийслэлийн удирдлагуудад гаргасан" гэв.
Сэтгэгдэл (1)