УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Мөнхтулгыг тус аймагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж байх үеэр Архангай аймгийн цагдаагийн газраас дуудаж, мэдүүлэг авсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрбээр "УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч “М” нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол, мэдээллийг Архангай аймгийн Цагдаагийн байгууллагад ирүүлсэн байх ба өөрийг нь дуудаагүй байхад, сайн дураараа цагдаагийн байгууллагад ирж, улмаар өөрийг нь баривчиллаа гэх илт худал мэдээлэл түгээсэн. Сонгуулийн улс төржилтөндөө хууль сахиулах байгууллагыг оролцуулан худал мэдээлэл тарааж, акц хийхгүй байх, ийм худал мэдээлэлд автахгүй байхыг иргэд, сонгогчиддоо анхааруулья" гэжээ.
Сэтгэгдэл (4)