УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд ил боллоо. Иймд уншигч та бүхэнд АН-ын жагсаалтыг тэргүүлж буй эхний таван нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
1. АН-ын жагсаалтыг тэргүүлэгч Лувсаннямын Гантөмөр
- Өөрийн орлого: 31 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 2 сая төгрөг
- Орон сууц: 705 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн нийтийн орон сууц, нэг амины орон сууцтай
- Автомашин: 319 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг суудлын жижиг Nissan машинтай
- Мал: 175 сая төгрөгийн 160 адуу, 10 үхэртэй
- Үнэт эдлэл:
- Хадгаламж: дотоодод 25 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 121 сая төгрөгийн зээлтэй
- Компани: Астрарүүт ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг
2. АН-ын жагсаалтын хоёрдугаарт Салдангийн Одонтуяа
- Өөрийн орлого: 146 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 0 төгрөг
- Орон сууц: 795 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, нэг үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэг авто гражтай
- Газар: 10 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- Хадгаламж: дотоодод 9 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 180 сая төгрөгийн зээлтэй
- Компани: Сентоза фоод корт ХХК-д хувьцаа эзэмшдэг
3. АН-ын жагсаалтын гуравдугаарт Жамбын Батсуурь
- Өөрийн орлого: 623 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 85 сая төгрөг
- Орон сууц: 2,6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг авто зогсоол, нэг авто гражтай
- Автомашин: 380 сая төгрөгийн үнэлгээ бүхий Nissan Patrol, Nissan Murano автомашинтай.
- Мал: 140 сая төгрөгийн 140 адуутай
- Газар: 13 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- Хадгаламж: дотоодод 140 сая төгрөгийн хадгаламжтай
- Компани: Датуком ХХК-д хувьцаа эзэмшдэг
4. АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт Саруулсайханы Цэнгүүн
- Өөрийн орлого: 62 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 34 сая төгрөг
- Орон сууц: 440 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай
- Автомашин: 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Prius автомашинтай
- Үнэт эдлэл: 29 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
- Хадгаламж: дотоодод 31 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 136 сая төгрөгийн зээлтэй
- Компани: Спирит майнд логистик ХХК, Грауштайн бал ХХК-д хувьцаа эзэмшдэг
5. АН-ын жагсаалтын тавдугаарт Өлзийхүүгийн Шижир
- Өөрийн орлого: 176 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 0 сая төгрөг
- Орон сууц: 2,8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой
- Автомашин: 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus 570 автомашинтай
- Мал: 50 сая төгрөгийн хурдан удмын таван адуутай
- Газар: 60 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- Үнэт эдлэл: 7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
- Хадгаламж: дотоодод 34 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 500 сая төгрөгийн зээлтэй
- Компани: Хэлц үг ХХК, Баялагын хувь ХК, Эм Ди Си Ресорс ХХК, Фүүдкорп ХХК, Эм Ди Си рэйл эстате ХХК, Монголиан девелопмент корпораци ХХК-д хувьцаа эзэмшдэг
Сэтгэгдэл (18)