АНУ-ын Коннектикут мужийн нам гүм нэгэн дүүрэгт болсон халдлагын улмаас Сэнди Хук бага сургуулийн олон сурагч амь эрсэдсэн гашуун түүх 2012 онд болж байв. Уг аймшигт явдлаас амьд үлдэгсэд саяхан ахлах сургуулиа төгслөө.
2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон халдлагын үеэр 20 сурагч, зургаан сургуулийн ажилтан амиа алдсан байдаг. Тэдний хамгийн залуу нь зургаан настай байжээ.
Лхагва гаргийн орой Ньютаун ахлах сургуульд төгсөлтийн ёслол болж, амьд үлдсэн 60 орчим сурагч оролцов. Амьд үлдсэн хүүхдүүдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд дэд ерөнхийлөгч Камала Харристай мөн уулзсан байна.
Сэнди Хук бага сургууль дээр болсон уг хэргийг 20 настай залуу автомат буугаар үйлдсэн байдаг. Хэргийн газарт цагдаа нар очих үед тэрээр өөрийгөө хөнөөсөн юм.
Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ өдрийг "миний ерөнхийлөгч байх үеийн хамгийн хар өдөр" гэж нэрлэсэн. Хүн амины хэргийн дараа Обама галт зэвсгийн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн олон шинэ хууль санаачилсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)