УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд ил боллоо. Иймд уншигч та бүхэнд МАН-ын жагсаалтыг тэргүүлж буй эхний таван нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
1. МАН-ын жагсаалтыг тэргүүлэгч Ганзоригийн Лувсанжамц
- Өөрийн орлого: 204 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 409 сая төгрөг
- Орон сууц: 350 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай
- Автомашин: 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, LEXUS RX330 машинтай
- Үнэт эдлэл: 134 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
- Хадгаламж: дотоодод 340 сая төгрөг, гадаадад 118 сая төгрөгийн хадгаламжтай
- Компани: Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн ХХК, Эйч Си андэрсэн ХХК зэрэг компаниудад хувь эзэмшдэг
2. МАН-ын жагсаалтын хоёрдугаарт Мөнхчулууны Энхцэцэг
- Өөрийн орлого: 310 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 218 сая төгрөг
- Орон сууц: 261 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг амины орон сууц, нэг автомашины гражтай
- Автомашин: 86 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mitsubishii auto lander, Toyota, Rav 4- 1, Toyota, Probox машинтай
- Газар: 22 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- Хадгаламж: дотоодод 150 сая төгрөг, гадаадад 248 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 1,6 тэрбум төгрөгийн зээлтэй
- Компани: Эрчим хэмнэлтийн төв ХХК, Бодит чадал ХХК, Эрчим хэмнэлтийн төв ХХК, Хүчит хөтлүүр ХХК-д хувьцаа эзэмшдэг
3. МАН-ын жагсаалтын гуравдугаарт Чинбаатарын Анар
- Өөрийн орлого: 412 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 0 төгрөг
- Орон сууц: 160 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин, автомашины хоёр зогсоолтой
- Автомашин: 1,61 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх Chevrolet, Camero, Yamaha R1 мотоциклтой, Toyota, Land Criuser 300,Тусгай зориулалтын машин,Toyota, Coaster-тэй
- Газар: 10 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- Хадгаламж: дотоодод 10 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 524 сая төгрөгийн зээлтэй
- Компани: Ироконсалтинг ХХК, Андэкс ХХК, Зочил технологи ХХК, ондо холдинг ХХК, ироконсалтинг пи-ти-и ХХК, андореан пи-ти-и ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Улсын Их Дэлгүүр ХК-д хувьцаа эзэмшдэг
4. МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт Отгоны Саранчулуун
- Өөрийн орлого: 44 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 158 сая төгрөг
- Орон сууц: 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай
- Автомашин: 5 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, March автомашинтай
- Үнэт эдлэл: 3,7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
- Хадгаламж: дотоодод 2 сая төгрөгийн хадгаламжтай
5. МАН-ын жагсаалтын тавдугаарт Дүгэрийн Рэгдэл
- Өөрийн орлого: 131 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 9 сая төгрөг
- Орон сууц: 860 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурван орон сууц, хоёр авто зогсоолтой
- Газар: 260 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг
- Үнэт эдлэл: 70 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
- Хадгаламж: дотоодод 109 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 80 сая төгрөгийн зээлтэй
- Компани: Мянган булаг экспедишн ХХК компанид 100 хувь хувьцаа эзэмшдэг
Сэтгэгдэл (12)