Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд Дипломат төлөөлөгчийн газарт цахимаар хандах буюу биечлэн очиж, УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ бүртгүүлж буй.
Өнөөдрийн байдлаар, 34 улс дахь 8755 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлээд байна. Иргэд хүсэлтээ зургаадугаар сарын 15-наас өмнө https://election.burtgel.gov.mn/request холбоосоор хандаж, цахимаар гаргах боломжтой. Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн хандах бол https://consul.mn/news/c/162 холбоосоор орж, байршлыг тодруулах юм.
Гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам эвслийн төлөө санал өгнө. Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.