Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.О.Саидовтой энэ сарын 11-нд утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар өнгөрсөн онд сайд Б.Батцэцэгийн Узбекистан улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцлон тэмдэглэлээ.
Мөн хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар ярилцаж, ойрын үед хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Сэтгэгдэл (1)