Улс төрд тооноор орж ирэх хүн бол Г.Лувсанжамц юм. МАН-ын жагсаалтын нэгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй, японд өндөр боловсрол эзэмшсэн гэж тэнгэрт тултал магтуулж гарч ирсэн нэгэн. МАН архитектор, Токиогийн их сургуулийн докторантаар жагсаалтаа "чимэглэсэн" ч өнөөх нь бурхан шашин ярьж, дэмжиж асан хүмүүсийнхээ урмыг хугалав.
Төрд орох сургаар бүх зүйлээ хаяад Японоос иржээ. Одоо төрд орохоо хүлээсэн орон гэргүй, ажилгүй, орлогогүй иргэн алхаж явна.
Тэр "Ардын нам"-ынхаа урианы утга санааг ч хэлж мэдэхгүй, юу болоод байгааг ч сэхээрээгүй, гагцхүү парламентад орж, монголд ажилтай, гэр оронтой, орлоготой болох өдрөө хуруу даран тоолж суугаа бололтой. Таван үгэндээ тар нь танигдах нь тун золгүй.
Бурхан дуудсан гэвэл намайг ч гэсэн бурхан дуудсан. Дуудсан болгон нь төрийн толгой дээр сандайлдаг бол энэ улсын ирээдүй нар үзэхгүй нь.
Өнөөдөр Г.Лувсанжамц гадаадад мэргэжил эзэмшсэн болгон төрийн жолоо атгалцах чадалтай биш, дэлхийн алдартай их сургуулийг төгссөн болгон төрд орж болохгүйн тод жишээ боллоо. Салбар, салбартаа чадах зүйлээ хийгээд явж байвал "хүн өөрөө л бурхан".
Сэтгэгдэл (1)