Намууд нэр дэвшигчдээ тодруулах хурлаа хийх үеэр Ардчилсан нам дотроо бужигнаж, улстөрчид гомдлын мөр татуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намын жагсаалт байтугай тойрог ч үгүй хоцорч "Ардчилсан нам"-ын хаалгыг савж гарахдаа тулж байв. Түүнийгээ ч мэдэгдсэн. Гэхдээ явсан нохой яс зууна гэгчийн үлгэрээр намынхан нь уучлалт гуйж, тойрогт нэр дэвшүүлсэн.
Гэвч З.Нарантуяа намдаа нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой. АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж нэр дэвшигчдийн үнэмлэхийг тулган авч байхад түүний нөхөр Д.Баяндүүрэн нь "булаах шахам" авав.
Түүний нөхөр Дугардоржийн Баяндүүрэн бол “Сонгуулийн ерөнхий хороо”-оор овоглуулах нь холгүй намтартай хүн. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Одоо ч гишүүн нь.
Эл үйл явдлаас ажихад З.Нарантуяагийн гомдол тайлагдаагүй, гэр бүлийн хүн нь СЕХ-нд ажилладгаараа "бярдаж", АН-д "босс" гэдгээ үзүүллээ. Төлөөлөх хүн нь авч болох ч гарын шаламгай, ширүүн хөдөлгөөн анхаарал татав.
М.Жаргал
Сэтгэгдэл (28)