Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн иргэдэд үнэмлэхийг нь гардууллаа. Улмаар сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн 1336 нэр дэвшигч гардан авлаа. Харин бие даан нэр дэвшигчид өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авав. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа санал өгөх өдрөөс 24 цагийн өмнө зогсоно.