Улс төрд улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан "солгой" намтартай хүн бол Ж.Батзандан юм. Сонгууль болгоноор тэмцэл ярьдаг түүний уран гоё үг ч үнэмшил төрүүлэхээсээ нэгэнт өнгөрчээ. Ардчилсан намын "галзуучуудын бүлэг"-ийг тэр толгойлж байна.
МАН-ын "шударга 5"-ын нэг болж талбай гороолж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь унагаасан ч бусад шиг ээ өндөрлөгт тэр хүрч чадаагүй. Зөвхөн "элчин сайдын зөвлөх" болж цөлөгдсөн гэж өөрийгөө өрөвддөг нэгэн.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардчилсан намыг парламентад эрчээ алдахад гол үүргийг гүйцэтгэсэн гэгддэг басхүү "МАНАН"-тай тэмцэнэ гэж өрх тусгаарлаж, ШИНЭ намыг Л.Болдтой хамтран байгуулж, өнөөх улс төрийн хүчнийхээ дарга нь болсон. Гэвч гавьсангүй. ШИНЭ намаасаа зуларч одсон.
МАНАН доторх МАНАН болж буй Ж.Батзандангийн улс төрийн үзэл баримтлал өнөөг хүртэл төлөвшөөгүйн дээр дахин Ардчилсан намын хаяа хатавчаар эргэлдэж ээлжит сонгуульд нэр дэвшихээр болоод байна. Гадаадад суух хугацаандаа "Шинэ хувьсгал" нэртэй ном бичсэн ч өөрөө бол хувьсгалч бус хувьсагч хүн гэдгээ харуулаад буй.
Ах Ж.Бат-Эрдэнийгээ хэргээс мултлах гэж тавын нэг рүү захиа занаа зөөсөн ч өнөөх нь татгалзсан гэж тэр үед хэвлэлээр бичиж байлаа. Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоног хорих шийдвэр гаргаж, хорьсон. Гэвч саяхан гэм буруугүй хэмээн суллагдсан юм. Угаас МАНАН-д нэвт ууссан хүнд шоронд суух боломж байхгүй. Өөрийнхөө оноогдсон дүрийг эзгүй орхиж болохгүй.
Түүнийг гудамжинд гүйж гарах болгондоо "тэмцэнэ" гэж яриад парламентын танхим зүүдлэгч гэхэд хилсдэхгүй. Нам дамжиж намирсан "улс төрийн хэсүүлч" дахин ажлаа хийхээр ханцуй шамлан оров.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)