2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Монголын үйлдвэрчний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж буй. Түүний нэр жагсаалтын 9-д буюу УИХ-ын гишүүн болоход хамгийн ойр дэслэлд байгаа.
Гэхдээ өнгөрөгч өдрүүдэд өрнөөд буй "Монполимет" группын дансыг хааж, 1300 гаруй ажилтны цалинг олгож чадахгүй болсон нөхцөл байдалд хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагын удирдагчийн хувиар бухимдаж яваа бололтой.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг улс төрийн шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн бичжээ.
Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгч гэж улстөрчид хоолой мэдэн ярьцгаадаг. Гэвч одоогийн жинхэнэ төрх бол "үйлдвэрлэгч"-ийн судсыг атгаж, хууль хүчний болоод төрийн төмөр нүүрийг үзүүлж байна. Ад үзэгдээд буй хэдхэн аж ахуйн нэгж л Монгол Улсын эдийн засгийг тулалцдаг билээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (67)