"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал болж, нэр дэвшигчийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.4, 106 дугаар зүйлийн 12-ыг удирдлага болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.9, 32.1 зүйлийг үндэслэж, нэхэмжлэгч Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтын нэгдүгээрт дэвшүүлсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.
Гэхдээ Шүүхийн шийдвэрийг гардан авсан хэргийн оролцогчид давж заалдах эрхтэй юм.