Энэ парламентын УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр хаалтаа хийсэн. Энэ үеэр УИХ-д дахин нэр дэвшихгүй гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Миний хувьд маш баялаг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Эхний гурван жил маш бүтээлч ажилласан. УИХ-ын гишүүнийхээ хувьд зорьсон зүйлийнхээ 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн.
Улстөрч хүн өөрийн шийдвэрээр биш улстөрийн хувь тавилангаараа тодорхой ажил хийдэг. Үүний нэг бол сайд болсон явдал.
Сайдын албан тушаалд өөрийн хүсэл зоригоор очоогүй ч гэлээ энэ ажлыг хийх юмсан гээд ажилласан. Түгжрэлийн буруутан боллоо. Намайг сайдаар орж ирэхэд түгжрэлийн эсрэг хийх ажлыг жагсаалт л байсан. Би түүнийг бодлого болгон хувиргасан.
Нийтийн тээврийн салбар дампуурсан, уналтын байдалд орсныг ил болгосон.
Улстөрч хүн унаж босох хоёрдугаар асуудал. Харин бодлого хэрэгжүүлсэн эсэх нь нэгдүгээр асуудал юм. Миний тавьсан бодлого зөв байсан. Галтай салбар руу орж олон хүний бах тавыг хангалаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргий иргэд надад итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон. Би чадлаараа, чин сэтгэлээсээ ажилласан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)