зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Солгой хөгжим шиг нийгэмд...

2024-6-06
0
ЖИРГЭХ

-МАН мөнгөндөө эрдэж байгаа бол АН ард иргэддээ найдаж байна-

Хамаг бүхэн хаалттай

Хатуу чанга заалттай

Солгой хөгжим шиг энэ нийгэмд

Согтуурах шиг жаргал алга… гэж яруу найрагч Р.Чойном 1967 онд халаглан бичиж байж. Энэ бол хүний эрхийг нухчин дардаг хаалттай нийгмээ сөрж, амьдралаараа хэлмэгдсэн эрх чөлөөний дуучийн бухимдлаас төрсөн шүлэг.

Эл шүлгээс хойш 20 шахам жилийн дараа Монголд ардчилсан хувьсгал өрнөж,  нийгэм солигдсон. Монгол Улс арчиллын замаар замнаад 30 гаруй жилийг үдлээ. Гэвч өнөөдөр Р.Чойномын дээрх мөртүүд эрхгүй аманд уншигдсан өдрүүд үргэлжилж байна. Хамаг бүхэн хаалттай... солгой хөгжим шиг нийгэм...

Сүүлийн найман жилд завсаргүй, үнэмлэхүй олонхоор засаглахдаа ардчиллыг аажим аажмаар боомилж, хууль, шүүхийн байгууллагыг хар савартаа базсан МАН-ын аархал арай л хэтэрч буйг нүдээр харж, биеэр мэдэрч суугаа учраас дээрх мөртүүд аманд орчихоод байгаа хэрэг. Иргэдийг аж байдлын хувьд ч, оюун санааны хувьд ч ядуу байлгаж, далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гардаг манкурт боол болгохыг МАН үеийн үед хүсэж ирсэн. Өнгөрсөн нийгэмд энэ хүслээ бараг л гүйцээх дөхсөнийг нь ардчилал тасалсан юм.

1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо, монголчууд эрх чөлөөгөө олж авсан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, мэдэх зэрэг хүн эхийн хэвлийгээс унахдаа авч төрдөг язгуур эрхүүд ардчилалтай хамт монголчуудад ирж, Үндсэн хуульдаа ч үүнийгээ тунхагласан. 1990 оноос хойш саяхныг хүртэл монголчууд ардчилсан улсын эрх чөлөөт иргэн хэмээн итгэл дүүрэн хэлж чадаж байсан. Харин сүүлийн хэдэн жил эрх чөлөө алгуур хумигдсаар, ялангуяа үг хэлэх, үзэл бодолтой байх, хэвлэн нийтлэх, мэдэх эрхүүд ноцтой зөрчигдсөөр, өдгөө аюулын ирмэгт тулаад байна.

МАН-ыг шүүмжилсан хүн ажилгүй болоод дуусдаг байсан бол сүүлийн жилүүдэд шоронд ордог болтлоо нөхцөл байдал хүндэрлээ. Сүүлийн дөрвөн жилд үг хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, эрх баригчдын үйл хэргийг таалаагүйнхээ төлөө хэчнээн олон хүн шүүхийн хаалга татаж, “Бүгд найрамдах” уншуулав. Эрх баригчдыг шоглосон зураг сошиал сүлжээнд нийтэлснийхээ төлөө цагдаад дуудагдаж торгуулсан залуугаас эхлээд шууд бичлэгээр бухимдлаа илэрхийлснийхээ төлөөсөнд шоронд суусан Д.Мөнх-Эрдэнэ хүртэл уртаас урт жагсаалт бий. Шүүх, цагдаагийн үүдэнд хадагдсаар сонгууль өнгөрөөх нь нэгэнт тодорхой болсон хүмүүс ч нэг биш байна.

Эрээ цээрээ алдсан, эрх мэдэлдээ бялуурсан, бүхнийг хүчээр шийдэх гэсэн, бүгдийг нэг л цонхоор харуулах гэсэн МАН-ынхан чөлөөт бус нийгмийг аль хэдийн бий болгосон. Бодоод үзээрэй, танд эрх баригчдын талаарх шүүмжлэлт бодлоо эрс шийдэмгий хэлэх зориг байна уу. Ажил, бизнесээ, ар гэр, ах дүүгээ бодоод амаа хамхисан нь дээр гэсэн бодолтой хүн л олон болсон, магад танд ч ийм бодол төрж байгаа бий вий. Бид ийм айдастайгаар сонгуультай золгож байна.

Нэг талд нь жирийн иргэд, ардчилсан үзэлтнүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж, шүүх цагдаагаар хорьчихоод, нөгөө талд эрх мэдэлтнүүд бүх телевиз, сайт, сонин, сошиал сувгаар тархи угаалтыг хахтал цацаж байна. Төр засаг, хууль шүүхийн бүх эрх мэдлийг гартаа атгаж, мөнгө хөрөнгөөр халгиж цалгисан атгаалжин хар МАН-тай мөнгөгүй, хэвлэл мэдээлэлгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжууд нь хаалттай намууд хүч тэнцвэргүй тулаанд орж байна.

Тиймээс үзэл бодолтой, үнэт зүйлтэй иргэдийнхээ мэдрэмжид л найдахаас өөр сонголт монголчуудад алга. Өнгөрсөн 30 жилд иргэд хэр хэрсүүжиж, үзэл бодол нь хэрхэн төлөвшсөнөөс энэ сонгуулийн хувь заяа төдийгүй энэ улсын хувь заяа шийдэгдэх нь.

Бүхнийг хаана, бооно, хорино, цагдана гэдэгтээ бүрэн итгэсэн МАН-ын омог хэрээс хэтэрч бусад намуудын сонгуулийн сурталчилгааны ажилд хүртэл хориг саад тавьж, штабын ажилтнуудыг нь барьж хориод эхэлсэн. Ингэж дарангуйллын замдаа шуударсан хэрнээ УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Ардчиллын гажуудлыг заслаа” гэнэ билээ. Удахгүй МАН ардчиллыг хамгаалагчийн малгай өмсөж гарч ирэхийн эхлэл юм биз. Хонины арьс нөмөрсөн чононд хууртаж, хотоо харлуулав. Хэрсүү, хянамгай байгаарай, ирээдүйгээ бодоорой та минь. Дарангуйлал уу, ардчилал уу гэдгийг шийдэх эрх одоохондоо бидний гарт байгаа шүү.

А.Амина

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    саяхан
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    22 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    29 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    33 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    34 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 57 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 19 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 24 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 7 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 55 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 29 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 33 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 41 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 48 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 15 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 2 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК