УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
Тэрбээр "Сүүлийн өдөр хэрүүл маргаанаа багасгамаар байна. Тогтоол баталж, сонгуулийнхаа системээ таван бүс болгож хуваасныг дэмжиж байгаа. Ялангуяа хангайн тойрог буюу нэгдүгээр тойрог байна.
Хархорум хотоор 800 жилийн өмнө бүх зам очдог байлаа. Энэ байдлыг энэ тойрогт нэр дэвшиж байгаа бид хийнэ. Арвайхээр, Цэцэрлэг, Хархорин хотыг холбосон алтан гурвалжинг сэргээж хийнэ.
Би ааваараа Түшээт гүн буюу одоогийн Хархорин сумын гаралтай хүн" гэв.