МАН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэж, ярилцлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай намын бүлэг нийт 126 удаа хуралдсан байна. 327 асуудлыг авч хэлэлцсэн байна. УИХ өнгөрсөн хугацаанд 2000 орчим хууль, шийдвэрийг гаргасан байна. Үүнийг манай бүлэг хэлэлцэж, гол ачааллыг нуруун дээрээ авч шийдвэрлэсэн. Энэ парламентаас эхлээд бүх зүйл хурууны хээгээр явагддаг болсон.
Бид энэ дөрвөн жилд хамгийн гол нь эв нэгдэлтэй байсан. Мөн хариуцлагатай байсан.
Хөдөө орон нутгаас гишүүд яваад ирц саатсаныг эс тооцвол дөрвөн жилийн хугацаанд чуулганы хуралдаан яг цагтаа эхэлж байсан. Ийм л хариуцлагатай дөрвөн жил болж өнгөрсөн байна" гэв.
Д.Батчулуун