Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Санья Штиглицийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэхэд чухал гэдгийг онцлов. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар ярилцаж, түүнд Словени Улсын оролцоо чухал гэдгийг тэмдэглэсэн юм.
Манай улс Словени Улсын КRKА компаниас жилд дунджаар 20 сая орчим еврогийн эмийн бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ нь манай улсын нийт эмийн хэрэглээний 20 орчим хувь юм.