Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар СЕХ бол ирэх сарын 10-ны өдөр нийт дэвшигчдэд үнэмлэх олгоод, нийтэд мэдээлдэг. Түүнээс наана бүртгэсэн, татгалзсан гэж хүний нэр дурдаж хэлэх боломжгүй.
С.Баярцогт, Б.Хурц нарыг бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл худал. Энэ хүмүүсийн материал Сонгуулийн ерөнхий хороонд ирээгүй. Тиймээс бүртгэх болон татгалзах боломжгүй.
Харин Н.Номтойбаярын тухайд, нэр дэвшгчдэд тавигдах тусгай шаардлагын нэг болох авлига албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэх талаар лавлагааг Цагдаагийн байгууллагийн мэдээллийн сангаас ирүүлдэг. Тус мэдээллийн сангаас энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн гэх лавлагаа ирсэн.
СЕХ бол ямар нэгэн байдлаар хүний эрх зүйн байдлыг тодорхойлдоггүй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)