“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэжилж байна.
Шинжээч: 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл 14876 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 12019 нь хайгуулын тусгай зөвшөөрөл, 2858 нь ашиглалтын зөвшөөрөл байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 1.2 га газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. 5.2 сая газар хайгуулын зөвшөөрөлтэй.
Хамгийн их талбайтай лизенц эзэмшдэг компаниуд
Хамгийн их ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг ААН
Монголын алт ХХК шуудаар 26 лиценз эзэмшиж байна. Өөрийн хамаарал бүхий компаниудаар 14 лицензээс гадна лиценз бүхий гурван компанид эзэмшил байна. Ингэснээр тус компани нийт 40 лиценз эзэмшиж байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (21)