БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны тариф 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болгож байна. 24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгө 3600 төгрөг байсныг 4100 төгрөг болгосон. Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Хоолны материалыг үнийг нэмсэн гэж ойлгох хэрэгтэй.
Цаашид сургуулийн хүүхдийн үдийн хоолны мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
107 сургууль түрээсийн гал тогоотой байсан. Энэхүү түрээсийн гал тогоог халаад, сургууль өөрийн гэсэн гал тогоотой байх санхүүжилтын асуудлыг шийдэж өгсөн. Мөн л ирэх есдүгээр сарын 1-нээс ажиллана. Мөн төрийн өмчийн сургуулиудад хоол зүйчдийг бэлдэж өгч байгаа. Мөн Япон, Солонгос улсын санхүүжилтыг авч ШУТИС-ийн харъяа хоол үйлдвэрлэлийн үндэсний төвийг байгуулна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9382)