УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөх насны 2,238,360 иргэн байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв.
Ангиллаар нь авч үзвэл 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355,533 хүн бүртгэгджээ. Харин сонгогчийн тоонд хамгийн дийлэнх нь 26-45 насныхан байна. Тэд санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.
Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн сонгогчийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Хэрэв мэдээлэл зөрүүтэй байвал дараах алхмуудыг хийж, дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэх боломжтой. Ингэснээр таны мэдээллийг шалгаж, холбогдох хариуг өгнө.