Тавдугаар сарын 28 буюу өнөөдрийн байдлаар 31 улсад байгаа 2,459 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.
Гадаад улсад санал өгөхөө илэрхийлж бүртгүүлэх хуулийн хугацаа 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Иймд гадаад гадаад улсад байгаа сонгогчдыг Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхийг СЕХ-оос сануулав.