Мал сүргийн үнэ цэнийг өсгөх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж малчдыг дэмжих үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг ЕТГ-аас УИХ-ын даргад өргөн барьсан талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Мал сүргийн үнэ цэнийг өсгөх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж малчдыг дэмжих үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийн тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Жилд дунджаар 50 орчим тонн ноос ноолуур, түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүний 37 мянга нь хонины ноос, 10 мянган тонн нь ямааны ноолуур, 2 мянган тонн нь тэмээний ноос, 400 тонн нь сарлагийн хөөвөр байгаа.
Ноос, ноолуурийн түүхий эдийн 70 гаруй хувийг дотооддоо боловсруулж, зөвхөн угаах байдлаар экспортлож байна.
18 сая ширхэг арьс ширний түүхий эдийн нөөц жилдээ гарч байгаа. Үүний 70-аад хувийг боловсруулж чадахгүй байгаа. Малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ боловсруулах, мөн боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих заалшгүй шаардлага бий. Иймд тус тогтоолын төслийг өргөн барьсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)