Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АН-ын дарга ЛҮ.Гантөмөр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "О.Цогтгэрэлийн хэлдгээр монголын ардчилсан 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд ороход бэлэн байгаа. Дүрэм, журмынхаа дагуу нам сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. АН-аас нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хуулийн хугацаан хийж, нэрийг нь зарласан. Энэ удаагийн сонгууль их онцлогтой. 2016 оны сонгуульд АН цусгүй ялагдсан. Дөнгөн данган бүлгийн хэмжээнд очсон. 2020 онд мөн л цусгүй ялагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч бас ялагдсан.
Энэ бол Ардчилсан намын сонгууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийнх бол Монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль.
Өнгөрсөн хугацаанд АН-ын нийт гишүүд, бүлгийн зөвлөхүүд, удирдлагууд Бүтэн Монгол-Бүрэн ардчилал гэсэн хөтөлбөрөө гаргахын тулд бүтэн тойрсон. Ингэхдээ асуудлыг тодорхойлсон. Тэр асуудлыг шийдэх парламентыг сонгох гэж байгаагаараа ч онцлогтой. Монголын хамгийн том асуудал нь авлига. Түүнийг шийдэж чадах бүрэлдэхүүнийг сонгоорой гэдэг зүйл бол АН-ын гишүүдийн санал.
Түүнчлэн ажилгүйдэл, үнийн өсөлт Монгол Улсын тулгамдсан асуудал. Үнийн өсөлт, ажилгүйдэлтэй тэмцэх бүрэлдэхүүнийг УИХ-ын сонгуульд илгээхийг ард түмэн хүссэн. Монголчуудын хамгийн том зовлон бол өр байна. Өрийн дарамт, өрийн эргүүлэгт бүгдээрээ орсон байна. Өрийн эргүүлгээс улсаа чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн хийх гол ажил. Тиймээс нэр дэвшигчийг сонгоход тавигдсан хамгийн гол шаардлага бол дээр дурдсан зүйлс юм. Намын гишүүд, аймаг дүүргийн намын хороод, сонгон шалгаруулах хороог байгуулж нэр дэвшигчдийг тодруулсан.
78 тойрогт 78 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ 78 бол чадалтай, чансаатай хүмүүс. Дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт. Ард түмэнд тулгамдаа байгаа өчнөөн асуудлыг 8 жилийн хугацаанд огт шийдсэнгүй, шийдэгдсэнгүй. Тиймээс ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг хийж чадах хүмүүсийн нэг гэж бид үзэж байгаа юм. Монголд үйлдвэрлэл хэрэгтэй учраас инженерүүдийг дэвшүүлж байна. Үнэхээр хэлмэгдсэн Ерөнхий сайд хэн бэ? гэвэл Н.Алтанхуягийг хэлнэ. Тиймээс дэвшүүлж байгаа юм. Мөн шинэ залуу улстөрчдийг хүсэж байгаа гэдэг утгаар хуучин хүмүүсээ хойш суулгасан. Ардчиллыг хамгаалах хүсэлтийг тавьсан.
Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ улстөрчид шүү. Бид тод тодорхой туршлага, шийдлийг гаргаж, иргэдийн итгэлийг хүлээж чадах шонхоруудыг талбарт нь илгээсэн шүү гэдгийг хэлье.
АН-ын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийг бүртгүүл. Ардчилсан нам бол сонгуульд оролцоно. Монголын ардчиллыг хамгаалж оролцоно. АН-ын нэг л шийдвэр байгаа. Огт нөлөөлөхгүй. Намын шийдвэр нэг байгаа" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (9563)