Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарагсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нэр дэвших явцад асуудал үүссэн хэмээн олон нийт ойлгоод байгаа. 200 гаруй уулзалт хийхэд маш олон хүмүүс нэр сэвтсэн, ардчилсан намын нэр хүндгүй хүмүүсийн тойрогт болон жагсаалтад оруулахгүй байх асуудлыг нэр дурдаж хэлж байсан.
Үүнд хамгийн олон давтамжтай гарч ирж байсан нэр бол С.Баярцогт.
Миний хувьд аль болох нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн хариу өгч байлаа. Жагсаалтад С.Баярцогтыг орох үед нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Санал хураалт явагдаж, жагсаалтад оруулахгүй байх 100 хувийн санал авсан. Ямар нэг нууц санал хураалт байгаагүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9483)