УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улс орон даяар улс төрийн уур амьсгал орсон, сонгуулийн кампанит ажил эхэлж байгаа учраас төрийн албан тушаалтнууд, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байх хэрэгтэй.
Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх учраас хариуцлага алдах ёсгүй. Ялангуяа гэнэтийн, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэх эрсдлүүдийн хохирол багатай даван туулах арга хэмжээгээ авч ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулж, зохион байгуулалтад анхаарна.
Мөн УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн урьдчилан сэргийлэх байнгын штабыг нээн ажиллуулж, аймаг болон сумын онцгой комисс, нийслэл болон дүүргийн онцгой комиссыг байнгын ажиллагаанд оруулна. Урьдчилан сэргийлэх, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах, хамтарч ажиллахад чиглэсэн ажлуудыг эхлүүлнэ" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)