УИХ-ын гишүүдийн хамгийн алдарт таван зураг, агшныг манай сайт үсгийн дарааллаар өдөр бүр цувралаар хүргэж байна. Энэ удаа толилуулах бичлэг, зураг бол гишүүн Хассуурийн Ганхуягийнх.
1. Тэрбээр 2020 онд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон улстөрч. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2016 онд дараах бичлэгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлж байжээ.
2. Дээрх бичлэгт Өнөөдөр бидний нүдэн дээр авлига хээл хахууль газар авч шударга ёс үгүйлэгдэж байна хэмээн ярьсан байдаг. Гэсэн ч тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа Хөгжлийн банкны 33 тэрбумын хулгайн хэрэгт холбогдсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө найзуудтайгаа хамтран Хөгжлийн банкнаас зээл авсан. Мөн ээжийнхээ компаниар дамжуулж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр түгж байв. Уг асуудалд тэрбээр яллагдагчаар татагдаж, эцэст нь шүүхийн байгууллагаас түүний хэргийг хэргэсэхгүй болгосон юм.
3. Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан "Би ямар ч хамааралгүй. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө зээл авсан" хэмээн тайлбарлаж буй нь.
4. Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэрх зураглал.
5. Түүний хоол хийж буй бичлэг.
Сэтгэгдэл (4612)