Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тэгвэл Иргэний зориг ногоон намд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар элсэж, Үндэсний хорооны хуралд нь оролцсон юм. Тэрбээр өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр ИЗНН-ын Дархан-Уул аймгийн намын хорооны даргаар сонгогджээ. Х.Цагаанбаатар "Намын хурал ардчилсан, шударга болсонд баяртай байна. Энэ намыг сонгож орсон. ИЗНН-д итгэл хүлээлгэж байгаа бүх хүнд баярлалаа. Монгол Улсынхаа ирэаэдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж байна. Нийгэмд болохгүй байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хамтдаа зүтгэх болно" гэжээ.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уул аймаг буюу 43 дугаар тойрогт нэр дэвшиж байв.