Либетари нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намтай хамтарч оролцохоор болж, мэдээлэл хийж байлаа. Ингэхдээ Либертари намын дарга Д.Амартүвшинг Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшүүлж, тус намын хоёр гишүүнийг АН-ын жагсаалтад багтаах тохиролцоо хийсэн байжээ. Энэ талаар Д.Амартүвшин байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Тойрогт дэвшиж, иргэдтэйгээ нүүр нүүрээ хараад ярилцах нь чухал байлаа. Сүхбаатар дүүрэгт ЖДҮ авсан, цүнх барьдаг, эрх чөлөөнд халтай хүмүүс нэр дэвшиж байгаа тул байх ёстой газар нь тавьж, хүчийг үзье гэж бодож байлаа. Гэтэл нэр дэвшигчдийг тодруулах өдөр энэ бүхэн боломжгүй боллоо. Бидэнд жагсаалтад орох сонирхол байхгүй. Бид бол угжны хурга биш. Тиймээс нэрээ татаж байна. Ямартай ч боломж олгосон хүмүүст баярлалаа.
Монголд үзэл санаа, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө ярих орон зай атаршсан байна. Маш олон зүйлийг ойлгож авлаа. Монгол хүний За бол андгай байх ёстой гэдэг. За бол за л байх ёстой. Намын дарга Т.Гантөмөр хэлсэндээ хүрч чадсангүй" гэв.
Сэтгэгдэл (4709)