Ногоон автобусны сонсгол үргэлжилж байна. Сонсголоор Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Шинжээч нар хуучин автобус гэдгийг баталгаажууллаа. Хуучин автобусны дундаж үнэ нь 336 сая төгрөг. Гэтэл нийслэл сүүлд шинэ автобусыг 165 сая төгрөгөөр оруулж ирсэн. Шинэ автобусыг хоёр дахин нугалсан үнэтэй хуучин автобус оруулж ирэхэд хэн шийдвэр гаргадаг юм бэ. Дарга нар бид шийдвэр гаргадаггүй дунд шатны нэгжийн удирдлага шийдвэр гаргадаг гээд заачихаж байгаа. Хариуцсан сайд нь би эрх шилжүүлсэн гээд Д.Сумъяабазар руу заачихаж байгаа. Хоёр дарга нь нийлээд Тагнуул руу заасан. Чиглэл хаанаас өгөгдсөн юм бэ" гэв.
Сэтгэгдэл (3)