Хоёр өдөр хуралдсан түр хорооны гишүүд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо дүгнэж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчлэх хэрэгтэй юм байна. Ямар асуудалд Тагнуулын Ерөнхий Газар оролцох үгүйг тодорхой шийдэх ёстой юм байна. Төрийн худалдан авах шинэчилсэн найруулгыг заавал хийх ёстой юм байна. Төрийн байгууллагуудын хэвлэлийн зардал дээр ч ярилцах ёстой бололтой. Хэдхэн энгийн зүйлс дээр алдаа ч гэхэдз хэцүү, гэмт хэрэг ч гэхэд хэцүү асуудал бүх шатанд харагда байна" гэлээ.
М.Жаргал