Ногоон автобусны сонсгол үргэлжилж байна. Сонсголоор Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг танилцууллаа. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.
Тэрбээр "Хувь тавилангийн шоглоомоор МҮОНРТ-ийн хуучин удирдлагуудаа шүүгээд сууж байна.
Харамсалтай нь, МҮОНРТ дарга нарыг, төрийнхнийг хамгаалдаг өмгөөлдөг, тэрийгээ олон нийтэд сурталчилдаг байгууллага болсон.
Энэ үйлдлийн үр дагавар ногоон автобусны асуудал дээр ил болж байна. Дарга нарыг шүүмжилсэн мэдээ, ярилцлага гарахаа больсон. Жирийн иргэд өдөр нь очоод хуучин автобус байна гэхэд МҮОНРТ-ээр орой нь шинэ автобус гээд гаргаад байсан. Бодит үнэн бол энэ" гэв.
Д.Батчулуун