Байгал орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар "Хүн, байгаль зэрэгцэн оршихуй" номыг эрхлэн гаргажээ. Тус номд Монгол орны нэн ховор амьтдын талаарх мэдээллийг эмхтгэн оруулсан байна.
Түүнчлэн энэхүү номоор дамжуулан "Зэрлэг амьтан, ялангуяа устах эрсдэлтэй нэн ховор амьтдын талаарх мэдлэгийг олон нийтэд хүргэж, хүн байгаль зэрэгцэн орших, эдгээр амьтдыг хамгаалахад бүх талын оролцоо чухал болохыг ойлгуулах" аж.
"Манай улсын урт хугацааны бодлого Алсын хараа-2050-д биологийн олон янз байдлыг хамгаалах, нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, ховордлын шалтгааныг тогтоож, хамгааллын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол орон бол олон зүйл амьтан, ургамлын уугуул нутаг бөгөөд олон нүүдлийн амьтдын хувьд ихээхэн ач холбогдол бүхий газар нутаг. Иймд НҮБ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах суурь конвенц, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах конвенц, Амьтан ургамлын ховордсон зүйлүүдийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон байдаг ба нэн ховор, устах аюулд орсон амьтдыг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээж байдаг" хэмээн Дэд сайд М.Ганбаатар хэлж байлаа.
Сэтгэгдэл (1)