Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар шинжээч танилцууллаа.
Daewoo BS 106 их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус Монгол Улсад 600 ширхэг нийлүүлэгдэхээс 100 нь орж ирсэн ч үйлчилгээнд яваагүй. 20 автобусыг нь АТҮТ шалгасан.
Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй эхний 20 автобусыг хүлээн авсан комиссын актад "Автобусны техникийн үзүүлэлт шаардлагад нийцсэн байна" хэмээн бичжээ. Мөн гэрээнд заасны дагуу техникийн шаардлага, барааны чанар, аюулгүй байдлыг ханган өөрийн агуулахад хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Техникийн тодорхойлолтод нийцээгүй үзүүлэлт
- Дизель евро IV гэж заасан ч Дизель евро II
- Урд, хойд тэнхлэг хийн нум амортизаротой гэ заасан ч хуудсан нумтай байсан
- Гэрлийн тусгалын чадлын хэмжээ 10000cd-225000 байна гэж заасан ч ойрын гэрлийн чадал 10000 cd-аас доош
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, тавцангүй, тэргэнцэр байрлах бэхэлгээ бүхий талбайгүй
- Чиглэлийн дугаар хаяг бүхий цахим самбар \LED кирилл үсгийн санг дэмждэг\ хийгдээгүй
- Камерын хяналтын ситем нь 8 болон түүнээс суваг онлайн ажиллах DVR төхөөрөхмж хийгдээгүй
- Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцаг байхгүй
- Зорчигчдын суудал бүрд гар утас болон нэмэлт төхөөрөмж цэнэглэх USB байршуулаагүй, 4 ширхэг хогийн савыг байршуулаагүй
Хөдөлгүүрийн үзүүлэлтийн баримт бичигт ЕВРО 2 гэж бичсэн байжээ.
Шинжээчид ТЭНҮҮН-ОГОО компани дээр очиж НОГООН АВТОБУСЫГ биечлэн шалгажээ. Тэгэхэд,
- Автобусны кузовыг үйлдвэрлэлийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу будаагүй, бусад эд анги руу давуулсан.
- Цонхны хийц нь 0.5-аас 1 см хүртэл хэмжээний засвартай хийгдсэн.
- Хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох зангилааны хэсгийг силиконоор, бусад загварыг барилгын хөөсөөр дүүргэлт хийсэн
- Явах ангийг зэврэлтээс хамгаалж шүршсэн байдал нь харилцан адилгүй зузаантай байгаагаас үүдэн эд ангиуд дээрх тэмдэглэл бичиглэлийг таних боломжгүй байна.
"Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтээс... \Журмын дагуу хүлээж авсан ч үүссэн асуудлаас үүдэн 100 автобусыг шалгахад 1 л автобус тэнцсэн\
- 94 автобус- гэрэл,
- 71 автобус- утаа
- 8 автобус- тормосны үзүүлэлтээр тус тус тэнцээгүй байна.
VIN буюу арлын дугаар зорчигчдын орох хаалганы хэсэгт байрласан байх ёстой боловч ногоон автобусны хувьд ГИШГҮҮР дээр байрласан байна. VIN дугаар нь метал ялтас материал дээр шивсэн байдаг бол энэ автобусны тухайд хуванцар материал дээр хайлуулж хийсэн гэж харагдахаар байна.
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн таних тэмдэгийг шалгаж үзэхэд мэдээлэл олдсонгүй.
Автобусыг тээвэрлэх Wonnam GLS CO.LTD тээвэр зуучийн компанийн баталгааны баримт бичиг дээр "Монгол Улс руу дараах АШИГЛАСАН автобусыг тээвэрлэнэ. Тэнүүн-Огоод өгсөн нэгж автобусны үнийн санал 1900$" гэж бичжээ.
Автобус хүлээлцэхдээ Тэнүүн-Огоо ХХК-ин төлөөллийг хяналт хэрэгжүүлэн хүлээн авах Нийслэлийн нийтийн тээврийн газар нь ажлын бүрэлдэхүүндээ оруулсан байна. Автобус хүлээн авахад оролцоогүй хэр нь автобус хүлээлцсэн протоколд 4 хүн гарын үсэг зуржээ.
Шинжээчийн дүгнэлт:
-Техникийн тодорхойлолт боловсруулж, батлуулахдаа бодлогын баримт бичгүүд, шаардлагатай эрх зүйн актыг дутуу судалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
-Ажлын хэсэг автобусуудыг хүлээн авахдаа, техникийн тодорхойлолтод заасны дагуу нэг бүрчлэн үзүүлэлт бүрээр тулган, шалган хүлээж аваагүй байх магадлалтай
-Дунд багтаамжийн "hyunda count"y маркийн автобус, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo маркийн автобусны үйлдвэрлэгийн "техникийн баримт бичгийн бүрдэл хангалтгүй" гэж үзэхээр байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)