УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас уучлалт хүслээ.
Тэрбээр "Ардчилсан нам маань бүгдээрээ сонгуульд оролцож чадах эсэхэд тулсан эгзэгтэй мөчийг даван гарсан. Минут, секундаар хуулийн хугацаа яригдсан үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа эгчдээ микрофон өгч чадаагүй үйлдэл хийсэндээ чин сэтгэлээс уучлал гуйя. Хүндэлж явдаг хүнийхээ өмнө цаг шахагдсан гэж алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Улс орон, бүс нутгийнхаа төлөө хамтдаа зүтгэх боломж гарна гэдэгт итгэдэг" гэжээ.
Сэтгэгдэл (19)