Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг болгожээ.
Тэрбээр "Ажлаа хийж байхдаа тамхи татдаг, утсаар ярьдаг, дэмбээ авдаг, үйлчлүүлэгчидтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлье.
Тамхи татаж бааварладаг, шугам орхиж давхидаг, хүүхдүүдийг хаядаг, машинаа угаадаггүй, автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулга" гэсэн үүргийг өгчээ
Сэтгэгдэл (29)