"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна.
НЗД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү:
Гэрээг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй гэж ойлгож байгаа. Гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг эцсийн байдлаар шүүх шийдэх ёстой. Хэн нэгэн гэрчийг буруутгах буюу гэмт хэрэгт гүтгэх байдлаар асуулт асуух нь өөрөө сонсголын хуульд байгаа юм билээ. Үүнийгээ бас анхаарвал зүгээр болов уу.
Нийслэлийн нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар:
Евро-5 байж байгаад техникийн тодорхойлолт боловсруулагдаж байх үед Евро-3 болгох гурван шалтгаан байсан.
1. Батлагдсан төсөвтэй холбоотойгоор тоо ширхэгийг нэмж, хэрэгцээ шаардлагыг хангах гэсэн төсөөлөл байсан.
2. Монголд ашиглагдаж байгаа дизель түлшний чанар, стандарт нь Евро-5, 6 технекүүдэд тэр бүр хүрээд байдаггүй. Тодорхой хугацааны дараа эвдрэл, гэмтэл үүсдэг гэх үйлдвэрүүдийн санал ирж байв.
3. ААН-үүдээс энэ талын саналуудыг өгч байсан. Тэгээд Евро-3 болгохоор ажиллаж байсан ч НЗДТГ, Агаарын бохирдлыг үндэсний хорооны зөвлөмжийг дагах ёстой учраас буцаад Евро-5 байхад тогтсон. Ингээд гэрээнд өөрчлөлт орох шаардлагатай болсон.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Худалдан авах ажиллагааны тухай хууль, Төсвийн тухай хууль зөрчсөн байна. Шүүх нь шийднэ гэнэ. Та нар тэнд бяртай байгаа юм шиг байна. Хандаж байгаа хандлага нь хүртэл бяртай юм байна шүү. Хууль хяналтын байгууллага анхааруулахад, ажлаа хийцгээ. Шинцээчид мэдээллээ гаргаж өгцгөө. Энэ бол нотлох баримтыг шинжлэх сонсголын үр дүн юм. Тэгэхгүй бол эрх мэдэлтнүүд бие биерүүгээ бөмбөг өшиглөсөөр байгаад хэн нь хариуцлага хүлээдэггүй, иргэд нь төрдөө итгэдэггүй хөгийн байдалд орчихоод байна.
Сэтгэгдэл (1)