"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. Шинжээч дараах нотлох баримтыг танилцуулав.
Харилцан хамаарал:
“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч гэдэгт А.Ганхуягийн нэр байна. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад тус НҮТББ-аас С.Бямбасүрэн томилогдсон. Энэ НҮТББ ногоон автобусны тендерт шалгарсан нийлүүлэгч “Тэнүүн-Огоо” компанийн А.Ганхуягтай харилцан хамааралтай.
ННТГ-ын газрын дарга С.Жавхлантбаатарын дүү С.Жавхлантуяа нь Тэнүүн Огоо ХХК-ийн захираүл А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэн нар нь "Илчит хүлэг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд.
Урьдчилгаа төлбөр болох 81 тэрбум 666 сая төгрөгийг Тэнүүн Огоогийн голомт банк дахь данс руу шилжүүлсэн байна.
Үнийн санал хүргүүлсэн, ирүүлсэн байдал:
Нийт долоон компанид үнийн санал хүргүүлжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг огт мөрдөөгүй. Ил тод, нээлттэйгээр тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломжийг олгосон, илүү үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зохицуулагдаж болох байсан.
Ажлын хэсгийн хуралдаан ба нотлох баримт:
Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 20-нд болжээ. Үнийн саналд заасан шалгуур шаардлагын дагуу бүх мэдээллээ ирүүлсэн нь “Тэнүүн-Огоо” компани гэж үзсэн. Бусад компани техникийн тодорхойлолт байхгүй, сүүлийн таван жилд ижил төстэй ажлын мэдээлэл ирүүлээгүй гэх мэтчилэн холбогдох мэдээллийг бүрэн ирүүлээгүй. Тавигдсан шалгуурыг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр Ажлын хэсэг анхаараагүй. Шаардсан мэдээллийг ирүүлсэн гэдэг байдлаар хандсан.
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн техникийн тодорхойлолт:
Техникийн тодорхойлолтыг ажлын хэсэг хэлэлцээд дөрвөн үзүүлэлтээр "Тэнүүн-Огоо" компанийн техникийн тодорхойлолт зөрснийг хэлэлцэж байжээ.
Гэвч техникийн тодорхойлолтын зөрүүтэй асуудлаар тодруулга аваад явах уу? гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Хэрвээ хуулиа мөрдөж байсан бол тодруулга авах шаардлагагүйгээр техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж үзэх байсан. Гэтэл ажлын хэсэг техникийн тодорхойлолт дээр тодруулга авсан.
Тодруулбал
- Автобусны шилний үзүүлэлт зөрсөн
- Гүүшин холбоо буюу тэнхлэгийн техникийн үзүүлэлт зөрж байсан.
- Дулаацуулгын систем зөрүүтэй.
- Үйлдвэрлэлийн итгэмжлэл буюу баталгаа гэсэн үзүүлэлтээр зөрсөн талаар ярилцжээ.
Сэтгэгдэл (1)