Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр улс төрийн намууд УИХ-д нэр дэвшигчдээ сонгож, зарлалаа. Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байсан Г.Уянга жийгдсэн. Үүний хариуд тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.
"Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/-ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу" гэсэн байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)