Автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг судлан шинжлэх сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Тов тодорхой хулгай хийж, хуучин автобус оруулж ирчихээд ямар пээдгэр байна аа. Ямар даналзуур юм бэ? УИХ-ын гишүүнийг бол заналхийлж байна. Тайлбаруудад бол үндэслэл байхгүй шүү. Сангийн яамныхаан, мэргэжлийн байгаарай, мэдлэгтэй байна шүү. 2000 онд худалдан авах ажиллагааны тухай хуулийг орчуулж байсан юм аа, батлуулж байсан юм. Хянан шалгах процессуудыг би өөрөө бичиж байсан юм.
Нууцад ҮАБЗ-тэй, батлан хамгаалах салбарын тоног төхөөрөмж байдаг болохоос биш бүгдийг нь нууцалдаг юм энэ дэлхий дээр байхгүй.
Хулгай хийхийн тулд юм болгоныг "нууц"-д хамааруулж явсаар байгаад хөгийн муу байшин барихдаа хүртэл Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж байна. Одоо нэг муу автобус авснаа хүртэл Үндэсний аюулгүй байдлын асуудал гэх нь. Тийм юм байхгүй шүү Мөнх-Эрдэнэ ээ.
Засгийн газрын тогтоол гарсны үндсэн дээр шууд худалдан авалтыг хийдэг байя гэх анхны бөгөөд олон улсын зарчим нь энэ. Гэтэл өнөөдөр Д.Сумъяабазар гэдэг хүн бичиг явуулангуут ТЕГ нь зөвлөмж явуулсныг Үндэсний авулгүй байдал гэж болохгүй. ТЕГ ч гэсэн Засгийн газар тогтоол гаргаагүй бол зөвлөмж гаргах ёсгүй юм. Хууль зүйн яамны байшин ТЕГ-аар нууцаар бичиг өгөөд л баригдчихсан байдаг шүү. Хэн ч мэддэггүй. Бид нар нууцалж байгаад оффтейк гэрээ хийчихдэг, хэн ч мэддэггүй.
Үйлдэл болгон Үндэсний аюулгүй байдал, хүний асуудал гээд яваад байх юм уу. Тэгэх юм бол авлига хээл хахууль зогсохгүй. Энэ бол шууд худалдан авалтаас болдог юм. 2000 оноос өмнө бүгд шууд худалдан авалт байсан шүү. Нойлын цаасаа хүртэл Эрдэнэт үйлдвэр, МИАТ хүртэл арав дахин нэмэгдсэн үнээр авдаг байсан юм шүү. Төмөр зам ч гэсэн. Одоо тийшээ буцаад байгаа юм уу" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (16)