“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны сонсгол 2024 оны тавдугаар сарын 29-30-нд болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонсголыг түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргална. Сонсголд гэрчээр 115 хүн дуудагсан. Гэхдээ нэрс дурдахгүй. Зарим гэрчүүд нь гадаадын иргэд байна. Тиймээс албан ёсоор харьцаж монголд ирэхгүй гэвэл Монголд дахь компанийн төлөөллийг дуудах шаардлага гарах учраас нэрсийн зөрүү гарна. Гэрчээр одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан 7 сайд дуудагдана. Төрийн нарийн бичгийн дарга байсан 1, агентлагийн дарга байсан 2, төрийн албан тушаалтан 28, аймаг, сумын Засаг дарга нар байна. Одоо ажиллаж байгаа 10 Засаг дарга, 47 ААН дуудагдсан" гэв.
Сэтгэгдэл (2)