Автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг судлан шинжлэх сонсгол болж байна. Энэ үеэр Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар: Тагнуулыг Ерөнхий Газар өөрсдийгөө хамгаалж байна. Парк шинэчлэлийн асуудал хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой гэж Засгийн газар дээр танилцуулга хийгдэж л байсан. 2009 оноос хойш музейн хүртэл худалдан авалтыг хийсэн л байдаг.
ТЕГ: 2023 онд манай байгууллагад НЗДТГ-аас хандаагүй. Төрийн нууцад хамааруулах асуудлын жагсаалтыг Засгийн газар гаргадаг. Гэхдээ 2022 онд тав болон наймдугаар сард бол Нийслэлээс Тагнуулын байгууллагад хандаж байсан.