2024 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Сонгууль болоход ердөө нэг сарын хугацаа үлдээд буй.
Хуулийн дагуу тавдугаар сарын 20-нд улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай байсан. Иймд улс төрийн нам, эвслүүдийн үндэсний бодлогын зөвлөл, улс төрийн зөвлөлүүд хуралдаж нэр дэвшигчээ танилцуулсан билээ. Энэ хүрээнд Ардчилал Шинэчлэлийн намын ҮЗХ ч мөн хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулжээ.
Ардчилал Шинэчлэлийн нам нь 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 09 дүгээр тогтоолоор “Ардчилал шинэчлэлийн намын гүйцэтгэх зөвлөлийн 2019.12.18-ны өдрийн хурлын тогтоолоор үүсгэн байгуулагдсаныг” улсын бүртгэлд бүртгэсэн нам юм.