Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу зүүн аймгуудад нэр дэвшихээр тодорлоо.
Түүний аав нь Дорнод аймгийн Халхгол сумын МУСГЗ Ялалт музейн захирлаар олон жил ажилласан, тус музейгээр зочилсон иргэдэд Халхын голын байлдааны түүхийг дайны талбарт байгаа мэт сэтгэгдэл үлдээтэл ярьдгаараа танигдсан. Ээж нь Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн байна. Хамгийн олон жил буюу 8 жил тогтвор суурьшилтай ажилласан Засаг дарга нарын нэг бол Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн юм. Тэрээр ард иргэдийн итгэлийг дааж, олон удаа сонгогдсон бөгөөд аймгийн төсвөө бие даан бүрдүүлж, улсын төсөвт татаас өгдөг 6 аймгийн нэг болгож чадсан.
Тэрбээр газрын тосны инженер мэргэжилтэй бөгөөд Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаатай тууштай тэмцэж, Засгийн газартаа хүртэл зэмлүүлж явсан удаатай. Уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж, сүүлийн 6 жилийн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сандаа 20 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, байгалийн нөхөн сэргээгддэггүй баялагаас орж буй энэхүү орлогыг нөхөн сэргээгддэг баялаг буюу хөдөө аж ахуй, хүний хөгжлийн салбарт зарцуулан ажиллаж байна.
Мөн аймгаа бичил уурхайгүй аймаг болгосон. Хүний хөгжил тэр дундаа хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжигч “Хүн хөгжсөнөөр аймаг, улс орон хөгжинө” гэдэг зарчмыг баримтлагч. Улсын хэмжээнд жишиг болох олон төслүүдийг санаачилан хэрэгжүүлсэн. Тухайлбал Хүн болох багаасаа, Эмчийн туслах, Багшийн туслах, Нутгийн ирээдүй оюутны сургалтын тэтгэлэг, сумдад төрийн албан хаагчийн орон сууц, Арван мянган хүлэмж, жимсний мод тариалъя, Орон сууцтай багш, сувилагч буюу Дорнодын багш, Би сувилагч болзолт уралдааныг зохион байгуулж, бага ангийн бүх багш нарийнхаа нийгмийн баталгааг дэмжих зоримог ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Ялангуяа аймгийнхаа боловсролын салбарыг дэмжин ажиллаж, Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр тэргүүлэгч аймгуудын эгнээнд жагсаж, сүүлийн 6 жил амжилтаа хадгалж байгаа юм. Мөн бүх сумын сургуулийн ширээ сандлыг бүрэн шинэчилж, сумдынхаа сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийг 100 хувь боловсон ариун цэврийн байгууламжтай болгож, модон жорлонг халж чадсан анхны аймаг болгосон.
Сэтгэгдэл (1)